top of page
banner_home1.jpg

Австралитай танилцах тусгай аялал

Аяллын товч мэдээлэл:

Зорилго: Австрали улсад суралцахаар сонирхож байгаа хүмүүст зориулсан тусгай хөтөлбөртэй аялал. Аяллын баг Сидней, Канберра, Брисбен болон Алтан эрэгт хотуудаар монгол хөтөчтэй хамт 10 өдрийн турш аялангаа Их дээд сургуулиудтай танилцан аялна. Энэ аялал танд цаашид Австралид улсад амьдрах суралцах шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Анхны алхамаа хэрхэн зөв эхлүүлэх зөвөлгөөг олон жилийн туршлагатай хөтөчүүд танд зөвөлгөө өгч хамт аялах болно. Энэ аялал ирээдүйд таны цаг мөнгийг хэмнэх өндөр өгөөжтэй аялал юм.

АЯЛЛЫН ХУГАЦАА : 9 шөнө, 10 өдөр

Сар бүрийн 20-оос 29 ны хооронд аялал зохион байгуулагдана. Захиалга доод тал нь 2 сарын өмнө баталгаажуулана.

АЯЛЛЫН ҮНЭ: 

10 өдрийн багц хүний - 15,999,000 MNT

Аяллын виз мэдүүлэх - 1,500,000 MNT

АЯЛЛЫН БАГЦАНД:

  • Монгол хөтөч жолооч

  • Автобус Автомашин

  • Зочид буудал (нэг өрөөнд 2 хүн)

  • Хөтөлбөрт багтсан Хоол

  • Хөтөлбөрт багтсан аяллууд

  • Хот хоорондын онгоцны тийз

  • Бүх үзвэрүүдийн үнэ.

ЖИЧ: Гэр бүл болон байгуулга групп хамт олонд хямдралтай.

БАГЦАНД ОРООГҮЙ ЗҮЙЛС:

  • Олон улсын нислэгийн тийз 

  • Аяллын багцнаас бусад зардал

  • Хувь хүний хэрэглээний зардал

  • Аяллын визний хураамж

  • Хувийн Даатгал

  • Өдөр 1: Сидней Угтан авах
    Сидней олон улсын онгоцны буудлаас таныг монгол хөтөч жолооч угтан авна. Аяллын хөтөч, жолоочтой танилцаад таны аялал эхлэх болно. Энэ өдөр: Аялагт нараа Онгоцны буудлаас угтаж авах Австралийн талаар мэдээлэл өгөх Хоорондоо танилцах Захиалсан зочид Буудалтай танилцах Өдрийн хоол Үзэсгэлэнт далайн эргээр аялах Чөлөөт цаг Хоол: Өдрийн хоол багтсан.
  • Өдөр 2: Сидней хотын аялал
    Зочид буудалд хөтөч угтан аван Сидней хотын аяллаа эхлэнэ. Сидней хотын амьдралтай танилцах аялал, Алдарт Sydney Opera House танилцах, Үзэсгэлэнт Darling Harbour Bridge. Хотын усан завьтай тойрох аялал Сидней хотын төвтэй танилцах- Зураг даруулах цаг Аялагч нар зочид буудалдаа байрлан амарна. Хоол: Өглөөний цай багтсан.
  • Өдөр 3: Сидней хотын их дээд сургуулиудтай танилцах
    Австралид хамгийн алдартай их дээд сургуулиудтай танилцаж аялах болно. Сидней хотын танилцах сургуулиуд Macquarie University. University of New South Wales. University of Sydney. The University of Technology Sydney. Хоол: Өглөөний цай, өдрийн хоол багтсан.
  • Өдөр 4: Нийслэл хот Канберра
    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын баг Сидней хотоос нийслэл Канберра хотуу 3 цаг Автобустай аялал хийнэ. Энэ өдөр та Австралийн нийслэл хотын амьдралтай танилцан Австрали улсын төрийн ордонд цай ууж Австралийн түүхтэй танилцан аялах болно. Нийслэл хотын аялал Австралийн Төрийн ордон Австралийн Үндэсний Их сургууль Канберра хотын их Сургууль Нийслэл хотын төвийн аялал Хоол: өглөөний цай, өдрийн хоол
  • Өдөр 5: Чөлөөт өдөр
    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын баг Сидней хотод байгаа хүмүүсийн ажлын байр болон сургуультай танилцан аялах эсвэл Далайн эрэг дээр амрах болно. Чөлөөт өдөр Хоол: өглөөний цай багтсан.
  • Өдөр 6: Алтан эрэгт хот- Gold Coast
    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа аяллын баг Сидней хотын онгоцны буудлаас Gold Coast хот руу аялах болно. Gold Coast хот бол Австралийн хамгийн тансаг хот бөгөөд аялагч нарын хамгийн их зочилдог хот. Далайн эрэг дээр байрлах энэ тансаг хотын амьдралын хэв маяг, нийтийн тээвэр, цаг агаар амьдрах орчинтой танилцан аялах болно. Сидней хотоос Gold Coast хотруу 2 цагийн нислэг хийнэ Gold Coast хотоор танилцах тусгай аялал. Зэрлэг Кангару сүрэг харах аялал Хотын сургууль - Griffith University Зочид буудалдаа амарна. Хотын оройн танилцах аялал Оройн хоол Чөлөөт цаг Хоол: өглөөний цай, оройн хоол багтсан.
  • Өдөр 7: Алтан эрэгт хотын хөгжилтэй аялал
    Австралид хамгийн алдартай үзэсгэлэнт Алтан эрэгт хотоор аялна. Нар мандах агшин - Далайн эргийн зураг авалт Австралийн хамгийн өндөр цамхаг дээр өглөөний цай ууна. Movie World Theme Park: Австралийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн парк. Бүтэн өдөр ч багдах энэ парк та бүхэнд тасархай аяллыг өгөх болно. Алдарт DC Rivals Hyper Coaster нь Австралийн хамгийн өндөр, хамгийн хурдан, хамгийн урт нь бөгөөд Green Lantern Coaster нь дэлхийн гурав дахь хамгийн огцом уналтын өнцөгтэй гэж үздэг. Мөн Batwing Spaceshot, Superman Escape зэрэг сэтгэл хөдөлгөм аялалаас эхлээд Justice League: Alien Invasion 3D, Wild West Falls Adventure Ride, Roxy Theater дахь зугаа цэнгэл, Hollywood Stunt Driver-ын шууд шоу зэрэг гэр бүлийн үзвэрүүд хүртэл олон янз байгаа. Хотын оройн тусгай аялал - Casino Night Club Оройн хоол Хоол: өглөөний цай, оройн хоол
  • Өдөр 8: Брисбен хот
    Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа Зочид буудалд хөтөч угтан аялагч нараа угтан авч Брисбен хотоор танилцах аялал эхлэнэ. Алтан эрэгт хотоос нэг цаг машинтай явж Брисбен хотод очно. Хотын амьдралтай танилцах аялал Их сургуулиудтай танилцах аялал The University of Queensland. Queensland University of Technology (QUT) Griffith University. Хотыг тойрон завьтай аялал Өдрийн хоол Брисбен хотын цамхаг Sky Deck Story Bridge & South Bank CBD аялал Чөлөөт цаг Хоол: Өглөөний цай, Өдрийн хоол
  • Өдөр 9: Алтан эрэгт хот- Сидней
    Энэ өдөр аялагч нар Үзэсэглэнт алтан эрэг дээр тав тухтай амарч байгаад орой нь Сидней хотруу аялах болно Өгөөний цай Алтан эргийн далайн хөвөөн дээр тухлана. Нэмэлт аяллууд захиалах боломжтой - Нисдэг тэрэгтэй аялал Онгоцны буудал Сидней хот Зочид буудалдаа очиж амарна. Хоол: Өглөөний цай багтсан.
  • Өдөр 10: Сидней (Аяллын сүүлийн өдөр)
    Аяллын сүүлийн өдөр аялагч нараа нисэх цагаас нь хамаарч аяллын хөтөч нар үдэн гаргаж өгөх болно. Өглөөний аялал Сидней Олон Улсын Онгоцны Буудал Үдэн гаргах Хоол - Өгөөний цай Австралид байх хугацаагаа сунгах болон бүх төрлийн нэмэлт захиалгын үйлчилгээ үнэ төлбөргүй хийж өгнө.
pexels-abdullah-ghatasheh-1631677 (1).jpg

Аялалд бүртгүүлэх

АВСТРАЛИ УЛСААР АЯЛАЯ

Аяллын урамшуулал мэдээлэл авах бол имэйл хаягаа энд бүртгүүлнэ үү.

Бүртгүүлсэн танд баярлалаа

  • Black Facebook Icon
  • Black Instagram Icon
  • Black YouTube Icon
bottom of page